loader
Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг

Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний зарим нь Монголд иржээ.              

Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг аж. Өнгөрсөн онд ОХУ-д болох хуваарьтай байсан ч цар тахлын улмаас сургалтыг явуулаагүй. Энэ онд Ховд аймгийн нутаг дэвсгэрт болно. Харилцан туршлага солилцох зорилгоор хамтарсан сургуулилт зохион байгуулдаг байна.

ОХУ-Украины дайн үргэлжилж буй өнөө үед ОХУ-тай хамтарсан бэлтгэл хийснээр манай улс эдийн засгийн хоригт орох гэх мэт эрсдэл бий, эсэх талаар ЗХЖШ-аас тодруулахад "Тийм зүйл байхгүй" гэсэн мэдээллийг өгсөн билээ.       

2020 онд ОХУ-тай хамтран хийсэн хээрийн сургуулилт Дорнод аймагт болжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад ирэх сард айлчилна. Айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр товч мэдээлэл өглөө.  

Тэрбээр, энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, хоёр орны эдийн засаг, хилийн боомтын талаар хэлэлцэхийг мэдэгдэв. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын товыг хэлэх боломжгүй, улс улсын холбогдох талууд тохирч байж зарладаг учиртайг хэлэв. 

Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапурт хийсэн айлчлал үр дүнтэй болсныг онцолж, айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсныг тодотгов.

Түүнчлэн хилийн боомтуудад үүссэн асуудлууд шийдвэрлэгдэж, хэвийн горимд шилжсэн талаар мэдээллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг МАРГААШААС цахимаар хүлээн авна

Энэ жил нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Цахим бүртгэлийг дараах гурван үе шаттайгаар зохион байгуулна.Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй ирг

Монголоор дайруулан Хятад руу тээврийн коридор байгуулахаар төлөвлөж байна

ОХУ-ын Алтайн хязгаарын захирагч Виктор Томенко БНХАУ-тай харилцан худалдаа хийх ложистикийн шинэ чиглэлийг Азийн авто замын сүлжээгээр /Asian Highways/ Баруун Монголын нутгаар дайруулан бий болгохыг

"Азийн хүүхдүүд -2022” VII наадмын анхны мөнгө, хүрэл медальтан тодорлоо

"Азийн хүүхдүүд -2022" олон улсын спортын VII наадамд оролцож байгаа Монголын өсвөрийн баг тамирчдын медалийн салхийг хагалж жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ.Тодруулбал, ОХУ-ын Владивосток хотноо б