loader
Хүүхэд өсгөхөд хамгийн таатай ОРОН бол ДАНИ УЛС

Хүүхэд өсгөхөд хамгийн таатай ОРОН бол ДАНИ УЛС

“U.S. News & World Report” медиа компани Дани улсыг хүүхэд өсгөхөд хамгийн таатай орноор нэрлэв. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг 17 мянга гаруй хүнээс санал асуулга авч, судалсны эцэст ийн дүгнэжээ. Хүний эрхийг эрхэмлэх байдал, аюулгүй байдал, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн хүртээмжтэй тогтолцоо зэрэг найман үзүүлэлтээр дүгнэсэн аж. Тухайлбал, хүүхэдтэй болсон аав ээж хоёулаа 24 долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй байдаг аж. 

Хүүхэд өсгөхөд хамгийн таатай орнууд жагсаалтын эхний тавд эрэмбэлэгдсэн улсуудын дөрөв нь Скандинавын орнууд буй. Тодруулбал: 

  1. Дани

  2. Норвеги

  3. Швед

  4. Финланд 

  5. Канад 

Өнгөрсөн жил Копенгагенд төвтэй “Mandag Morgen” судалгааны байгууллага Данийн 1700 гаруй хүүхдээс санал асуулга авахад, ихэнх нь амьдралаа 7.5 оноо (0-10 оноогоор)-гоор  үнэлжээ. IV-X ангийн хүүхдүүдийн 57 хувь нь ирээдүй гэрэлтэй сайхан байна гэж итгэдэг гэсэн байна. Мөн тэдний 84 хувь нь гэр бүлийнхэнтэйгээ маш сайн харилцаатай гэжээ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

1 сэтгэгдэл

  • Hello World! https://2ug62m.com?hs=d46b72e1dd2586bf10c9e8554f5cb33d& - x01mp3rx0z@mailto.plus
    3 жилийн өмнө

    1d7x5m

    94.75.225.70

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Япон: Токио хотод хүүхдийн тэтгэмжийг сарын 5000 иен болгоно

Токио хотын удирдлагаас хотын 18 болон түүнээс доош насны хүүхдүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг сарын 5000 иен болгох шийдвэр гаргасан талаар "Fox news" мэдээлжээ.Тус улсын Засгийн газрын зүгээс энэхүү

"Wednesday Addams" киноны Лиза Лоринг 64 насандаа таалал төгслөө

Лоринг 1964 онд "Аддамын гэр бүл" телевизийн олон ангит аймшгийн хүүхдийн кинонд тоглохдоо дөнгөж таван настай байсан ба өнөөг хүртэлх ашиглагдаж байгаа дүрийн өнгө аясыг анх бий болгосон жүжигчин юм.

Сирийн газар хөдлөлт: Нурангиас дөнгөж төрсөн нярай хүүхэд аварчээ

Газар хөдлөлийн гамшигт өртсөн Жендерес хотод үүрэг гүйцэтгэж буй Сирийн аврагчид барилгын нуранги дороос төрөөд удаагүй нярай хүүхдийг аварчээ.Нярайг яаралтай эмнэлэгт хүргэж, одоо амь нас нь аюулгүй