Өнгөрсөн жил Apple компани iPhone 14-ийг Энэтхэгт угсарч эхэлсэн.
Энэтхэг улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюуш Гоял хэлэхдээ, Apple компани нийт iPhone гар утасныхаа 25 хувийг тус улсад үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5-7 хувьд хүрсэн гэлээ. Харин хариуд нь Apple-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав.
Калифорниа мужийн Купертино хотод байрладаг технологийн аварга компани хамгийн сүүлийн үеийн загвараа Энэтхэгт анх удаа үйлдвэрлэсэн явдал байв. Apple компани 2017 оноос хойш Энэтхэгт iPhone утас үйлдвэрлэж байгаа ч эдгээр нь ихэвчлэн хуучин загварууд байсан юм. Apple-ийн iPhone гар утасны үндсэн угсрагч компани нь Энэтхэгийн зүүн хэсэгт орших Ченнай хотын захад байрлах Сриперумбудур дахь үйлдвэртээ гар утсыг үйлдвэрлэж байна.

JPMorgan-ын шинжээчид есдүгээр сард гаргасан тэмдэглэлдээ Apple компани 2025 он гэхэд дэлхийн нийт iPhone утасны 25 хувийг Энэтхэгт үйлдвэрлэж чадна гэж мэдэгджээ.
Apple одоогоор iPhone утасныхаа дийлэнх хувийг үйлдвэрлэдэг Хятадаас хол үйлдвэрлэлээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. Өнгөрсөн жил Ковид дэгдэлт гарч , Хятадын Жэнжоу дахь дэлхийн хамгийн том iPhone үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийн жагсаал , мөн Foxconn компанийн удирддаг iPhone үйлдвэрийн үйлдвэрлэл тасалдсаны дараа Хятад дахь байдал эмзэг болсон юм.
Apple нь Энэтхэгийн ухаалаг утасны зах зээлд ердөө таван хувийг эзэлдэг ч гүйцэтгэх захирал Тим Күүк Энэтхэгийг өсөлтийн боломжит бүс нутаг гэж үзжээ.
Эх сурвалж: Reuters















Сэтгэгдэл үлдээх