loader
Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Японы сансар судлалын агентлаг JAXA-гийн хиймэл дагуул хамгийн нам өндрийн тойрог замд ажиллаж, дэлхийн дээд амжилт тогтоосныг Гиннесийн ном бүртгэжээ.

Цубамэ хиймэл дагуул газрын гадаргаас ердөө 167.4 км өндөрт амжилттай ажиллаж чадсан юм байна. Өмнөх дээд амжилтыг Европын хиймэл дагуул 224 км өндрөөр эзэмшиж байжээ.

Хиймэл дагуулууд ерөнхийдөө 600-800 км өндөртэй тойрог замд ажилладаг. 300 км-аас нам тойрог замыг “хэт нам өндөр” гэж нэрлэдэг бөгөөд сайн тал нь ийм өндрөөс буулгасан зураг маш өндөр нарийвчлалтай байдаг.

Харин нам өндөрт агаарын эсэргүүцэл ердийнхөөс 1,000 дахин нэмэгддэг тул эрчим хүч их зарцуулах хэрэгтэй болж, хиймэл дагуулууд удаан ажиллаж чаддаггүй байна.

Нэг метр өндөр, 5 метр өргөн, 2.5 метр урттай Цубамэ хиймэл дагуул 2017 оны сүүлээр дэлхийгээс хөөрсөн бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард доошилж, 270 км өндөртэй тойрог замд шилжжээ. Эндээс аажим аажмаар өндрөө хассаар есдүгээр сарын 23-нд 167.4 км өндөрт хүрсэн байна.

Ийм нам өндөрт долоо хоног ажилласны дараа аравдугаар сарын 1-нд Цубамэ дэлхийн агаар мандалд орж, шатсан ажээ.

Нам өндөрт ийм удаан хугацаагаар ажиллахад ион хөдөлгүүрийн шинэ технологи гол үүрэг гүйцэтгэжээ. Өмнө нь Хаяабуса 2 хөлөгт туршиж байсан ион хөдөлгүүр нь нэг зоосыг хөдөлгөх хэмжээний эрчим хүч гаргадаг ч ашигт ажиллагааны түвшин нь энгийн дотоод шаталтын хөдөлгүүрээс хол илүү байдаг гэнэ.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулна.

Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл

Цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад "Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ

Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан "Тамгагүй төр” жүжгийг толилуулжээ.Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяа