Олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдагж буй " Хөрөнгө оруулалтын анхан шатны сургалт"-ыг Монгол банкны Санхүүгийн боловсрол төвөөс зохион байгуулах гэж байна. Сургалт 2024 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 02, 07, 09-ны өдрүүдэд тус тус 10:00- 12:00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
Сургалтын хөтөлбөр:
- Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого зохицуулалтын орчин
- Эдийн засгийн үндсэн ойлголт, Санхүүгийн болон үнэт цаасны зах зээл.
- Үнэт цаасны тухай ойлголт, түүнийтөрөл, мөн чанар
- Үнэт цаас гаргах арилжаалах
- Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид
- Үнэт цаасны зах зээлийн эрхзүйн зохицуулалт, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах
- Олон улсын үнэт цаасны зах зээл.
- финтек ба крипто валют гэсэн сэдвүүдээр болох юм байна.
Сургалтад бүртгүүлэх утас: 70123339
Сэтгэгдэл үлдээх