loader
Ерөнхий сайд махны хяналтыг чангатгах үүрэг өгчээ

Ерөнхий сайд махны хяналтыг чангатгах үүрэг өгчээ

Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу махны нийлүүлэлт болон үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудын уулзалт боллоо. Энэ үеэр Ерөнхий сайдын зүгээс нийслэл хотод борлуулж буй махны бэлтгэн нийлүүлэлт, үнэ, борлуулалтын явцад хяналт шалгалтыг чангатгах үүрэг өгсөн. ХХААХҮЯ-нд махны нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүнсний тухай хуулиар аймаг, орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүргийг бүх шатны Засаг дарга нар хүлээдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хүн амын өвөл, хаврын хэрэгцээнд зориулан 5,000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар 3,400 тонныг зах зээлд нийлүүлж борлуулаад байгаа. Үлдэгдэл 1,600 тонн махыг ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл жижиглэнгээр худалдан борлуулж, зах зээлийн хэрэгцээг хангахаар болсон.

Махны үнийн өсөлт нь хоёр талтай үр дагавар дагуулж байгаа. Үнэ өсөх нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй. Нөгөө талаас нийслэлийн хүн амын худалдан авах чадвараас хамаарч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд салбар яамны зүгээс цаашид нөөцийн махны хэмжээ, худалдан авалтыг иргэдийн хүнсний хэрэгцээ шаардлага болон зорилтод бүлгийн хэрэглээнд нийцүүлэн оновчтой тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн өвөл аймгуудийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малыг эдийн засгийн эргэлтэд шуурхай оруулсны үр дүнд махны экспорт түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Түүнчлэн мах бэлтгэх, төхөөрөх үйлдвэрүүд жилийн 3-4 сарын хугацаанд ажиллаад, үлдсэн хугацаанд нь үйл ажиллагаагаа зогсоодог. Энэ нь нийлүүлэлтийг тасалдуулж улирлын чанартай ихээхэн савлах гол шалтгаан болж байна. Иймд махны нийлүүлэлтийг тогтворжуулж, улирлын хамаарлыг бууруулахын тулд эрчимжсэн болон хагас эрчимжсэн суурь маллагаа, мал аж ахуйг системтэйгээр хөгжүүлж, жилийн дөрвөн улирлын турш зах зээлд махыг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ.

                                                                                                                                                               Эх сурвалж: News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ-ын буцаан олголтыг 1-р сарын 28-наас шилжүүлнэ

Татварын ерөнхий газар 2022 оны НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр ажиллаж байна.Тус газраас 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татварууд

Налайх дүүрэг 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав.Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 х

Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан,