loader
Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээнд ажиллав

Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээнд ажиллав

Соёлын Өвийн Үндэсний Төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын газар дээрх судалгаа” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2 улсын хамтарсан судалгааны баг Өвөрхангай, Архангай аймагт орших Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээ зэрэг дурсгалт газар анхан шатны болон нарийвчилсан судалгаа хийсэн байна.

Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалтад эрсдэл үүсгэж буй хүчин зүйлсийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тооцон, ан цав, хагарал, цууралт дээр хэмжилт хийн, наалт нааж, агаарын зураглалаар гадаргын тоон загвар 3D модел үүсгэж, гарсан үр дүнг тайлагнах зорилго бүхий энэхүү судалгааны багт БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрсдэл гамшгаас урьдчилан сэргийлэх судалгааны хэлтсийн дарга Kim Seong-Do, ахлах судлаач Park Chan Min, эрдэм шинжилгээний ажилтан Lee Ha Na, эрдэм шинжилгээний ажилтан Kim Sung Han, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Барилга, архитектурын соёлын өвийн судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Эрдэнэцогт, Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Ж.Цамбагарав, Түүхэн дурсгалт барилга хариуцсан мэргэжилтэн, архитектор А.Эрдэнэцэцэг болон Эрдэнэ Зуу музейн захирал Н.Төмөрбаатар тэргүүтэй хамт олон ажилласан байна. 




Эх сурвалж: Соёлын Өвийн Үндэсний Төв

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“NAADAM NIGHT-2022” үдшийн цэнгүүний тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “NAADAM NIGHT- 2022” үдшийн цэнгүүнийг долоодугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус үйл ажиллагааны тасалбар 80,000 төгрөгийн үнэтэй

Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудийн ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байна

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байгаагаас 68 мянган тонн буюу 48 хувийг дизель түлш, 54 мянган тонн буюу 38 орчим хувийг Аи-92 автобензин эзэлж байна. УУХҮЯ-ны мэдээллээр өн