loader
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болно.

Арга хэмжээний хүрээнд:

"Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн

”Адуун төвөргөөн” морьт жагсаал

”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт

Адуучдын ур чадварын тэмцээн

Эмнэг сургах тэмцээн

Жороо морины үзүүлбэр

Дэмбээний тэмцээн

Морин хуурын үзэсгэлэн худалдаа

Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Монгол Улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннес”-т бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.       

                                                   НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ  ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана.Товлолт хугацаа болоход гурав хоног үлдээд байна. Шалгалт 10 хичээлээр болох бөгөөд Улаанбаатарын цагаар зур

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллалаа.

БНХАУ цар тахлын шинэ эм, эмчилгээнд яаралтай бэлдэж байна

Ши Жиньпин "Гэнэтийн дэгдэлттэй тэмцэхэд тоног төхөөрөмж муутай хөдөө орон нутгууд руу аялагчид шилжин ирж байгаа талаар санаа зовж байна" гэж хэлсний дараа БНХАУ-ын эм үйлдвэрлэгчид Ковид-19-ийн халу