loader
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна

"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд “Тэнгэр” олон улсын наадмыг зохион байгуулах гэж байна.  Монгол уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох тэнгэр, газар шүтлэгийн зан заншлыг тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. 

Наадмын хүрээнд өнөөдөр дэлхийн олон улсын бөөгийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. “Тэнгэр” наадмыг угтсан энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бөөгийн үүсэл хөгжил, тэнгэр шүтлэгийн хүн төрөлхтөнд үзүүлэх ач холбогдол, байгалийнхаа төлөө хийх зан үйл болон дэлхийн цэнгэг усны нөөц, хомсдолын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлаа танилцуулав. Энэ үеэр язгуур урлагийн тоглолт, морьт харвааны үзүүлбэр, морин циркийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцан отгуудаар зочлох, морь унах, зэрэг олон арга хэмжээ болно.

      НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Турк, Сирийн газар хөдлөлт: Амиа алдагсдын тоо 41.000-аас давлаа

Сири, Туркийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэ амиа алдсан хүний тоо 41,000-аас давжээ. Анара, Дамаск дахь албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн "Ройтерс" агентлаг энэ талаар мэдэ

ШИНЭ ДУУ: Anu - When We Dance Kizomba (Official Video)

ШИНЭ ДУУ: Anu - When We Dance Kizomba (Official Video)

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим зочин, манай улсын 100 малчин “Даян дэлхийн малчдын чуулган”-аа Блью скай” зочид буудалд хийж байна.