loader
Оросын 2 сэтгүүлч "хэт даврагч" үзэл дэлгэрүүлсэн хэргээр баривчлагдав.

Оросын 2 сэтгүүлч "хэт даврагч" үзэл дэлгэрүүлсэн хэргээр баривчлагдав.

Оросын хоёр сэтгүүлч сөрөг хүчний удирдагч асан Навальныйн бүлэгт ажилласан учраас  "хэт даврагчид"-ын үзэл суртлыг дэлгэрүүлсэн хэргээр баривчлагджээ. Кремль дэх авлигын хэргийг мөрдөн шалгаж буй видео бичлэгүүдийг "NavalnyLIVE" нэртэй  "YouTube" сувгаар дамжуулан нийтэлдэг Констатин Габов, Сергей Карелин нарыг буруутгасан байна. Оросын эрх баригчид хоёрдугаар сард Хойд туйлын шоронд нас барсан Навальный болон түүний байгууллагыг “хэт даврагч” хэмээн зарласан.

Түүний багийн гишүүд өмнө нь шоронд хоригдож байсан бөгөөд олон хүн цөлөгджээ. Москвагийн Басманный дүүргийн шүүхийн мэдэгдсэнээр, Габов тус сувагт зураг, видео бичлэг бэлтгэдэг байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 27-нд баривчлагдаж, зургадугаар сарын 27 хүртэл түр хоригдох юм.

Мөн тэрбээр 2022 онд Москвагийн түрэмгийлэл эхлэх үеэр цаг тухайд нь мэдээлж байсан "Reuters" агентлагийн продюсераар ажилладаг гэж шүүхээс мэдэгджээ.

Карелины хувьд Оросын баруун хойд Мурманск хотод мөн дөрөвдүгээр сарын 27-нд баригджээ. Тэрбээр " хэт даврагч үзэл суртлыг түгээсэн, оролцсон" гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байна.  Тэрбээр өмнө нь мэдээний "Associated Press (AP)" болон 2022 онд Орост хориглосон Германы хэвлэл "Deutsche Welle (DW)" зэрэгт ажиллаж байжээ. Тухайн сэтгүүлчдийг баривчилж хорьсон явдал нь олон нийт болон сэтгүүлчдийн шүүмжлэлийг өдөөсөн байна.

Түүнчлэн, "Forbes" сэтгүүлийн сэтгүүлч Сергей Мингазовыг Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр саатуулсны дараа Бямба гаригт  гэрийн хорионд орсон гэж "РИА Новости" агентлаг мэдээллээ. Навальный бол экстремизмын хэргээр 30 гаруй жилийн ял авч, хорих ангид нас барахаасаа өмнө Путины улс төрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан юм. Навальныйгийн ар гэрийнхэн болон дэмжигчид түүний үхэлд Путиныг буруутгаж байгаа ч Кремль үүнийг үгүйсгэсэн.


ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өмнөд Солонгос: Ирэх оноос хий насыг тоолохгүй

Өмнөд Солонгос улс ирэх оноос эхлэн олон жилийн тогтсон уламжлалаа эвдэх гэж байна. Тодруулбал, тус улсын иргэд бүгд нэг насаар залуужихаар болж байгаа юм.Өмнөд Солонгос улсын энэ сар /арванхоёрдугаар

Хятад гар утас худалдаж авахдаа болгоомжтой байхыг уриалжээ

ОХУ иргэдэдээ БНХАУ-ын компанийн үйлдвэрлэсэн ухаалаг гар утсыг худалдаж авахдаа болгоомжтой хандахыг уриалжээ. Сколтех-д суурилсан Утасгүй харилцаа холбоо, интернет чадамжийн төвийн орлогч дарга Алек

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сард огцорно

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда ардерн ирэх сард огцорно гэж мэдэгджээ. “Танканд дахиад удаан сууж тэвчихгүй нь” гэж тэрбээр хэлсэн байна.Жасинда Ардерн ирэх сарын 7-ноос өмнө Хөдөлмөрийн намын дар