loader
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагч дөрвөн давхараас унажээ

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагч дөрвөн давхараас унажээ

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагч өндрөөс унаж, яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдсэн байна. Энэ талаар Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвөөс тодруулахад тухайн хүүхдэд хамгийн ойр байрлах эмнэлгийн хүлээн авах тасагт яаралтай тусламж үзүүлсэн гэх хариултыг өглөө.

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хохирогч эмнэлгийн туслалмж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийж байна гэв.

Хүүхдийн биеийн байдал, унасан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч хичээлийн үйл ажиллагааг зогсоож, цагдаа болон сургуулийн удирдлагууд учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.


foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Даатгуулагч www.e-mongolia.mn болон www.ndaatgal.mn-ээр хүсэлтээ гаргаж тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо

Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны 1-р сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн.

Найман тэрбум дахь иргэн А.Мэргэн төрсний гэрчилгээгээ авлаа

Дэлхийн хүн ам өнгөрсөн сард буюу арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн юм.Улс орон бүрд найман тэрбум дахь иргэнийг зарласан тус өдөр Австрали улсын Каберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү тө

Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, нэгдсэн стандарттай байхаар тусгасан. Тус стандартад нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, үйлчилгээнд тавигдах