loader
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хамарсан олон салбар хуралдаан, хэлэлцүүлгийг багтааж байна. Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, логистик зэрэг харилцан сонирхсон салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашдын төлөвийн талаар санал солилцоно. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш гарч буй үр дүнгийн талаар хэлэлцэх ач холбогдолтой. Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа зохион байгуулагдах “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг”-т хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тарифын болон тарифын бус саадыг бууруулах, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх юм. Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайдын түвшинд хоёр удаа тус тус оролцжээ.

                     Эх сурвалж: News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМНЭ

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзжээ.Энэ үеэр Монгол, Вьетнам хоорондын ш

Ц.Балдоржийн зохиол "ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн

Монголын анхны 16 ангитай "Спортын баримтат кино" цацагдахад 10 хоног үлдлээ

Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.