loader
Нийтийн тээврийн салбараас арчигдсан МИКРО одоо цагт хэрэгтэй юу

Нийтийн тээврийн салбараас арчигдсан МИКРО одоо цагт хэрэгтэй юу

Ачаал­лаа дийлэхээ боль­сон ний­­тийн тээврийн сал­барт одоогоос хэдэн жилийн өмнө нэгэн цоо шинэ үйл­­чилгээ нэвтэрсэн нь буу­хиа тээвэр буюу бидний хэлж заншсанаар микро автобуснууд байсан юм. 

 Чамгүй ашиг орлоготой энэхүү унааны тоо огцом нэ­­мэгдэж оргил үедээ 5-6 мянгад хүрч байсныг ал­баны хүмүүс ч онцолж бай­сан. Нэгэн цагт хурдан, шуур­хай, авсаархан хэмээн сайшаагдаж явсан билээ.

 

Харин одоо цагт нийтийн тээвэрт нэмэр бо­лж гарч ирэх шаардлага бий болов уу.

Тодруулбал, тэр цаг үед хөл толгой нь олдох­гүй үй олон микро байсан. Гэвч нийтийн тээв­рийн салбарт энэхүү өөрч­лөлт  дийлдэхээсээ “өнгөрсөн” мик­­­рочид болж ир­гэ­­дийг башир аргаар шулж эхлэн шуугиулдаг байсныг тод санаж байна.

Амралтын өдөр арав гаруйхан настай би бүжгийн дугуйлангаас хоцрохгүйн тулд гэрээсээ эртлэн гарлаа. Ханын материалын эцэсээс уруудан ирж автобусны зогсоол дээр явах чиглэлээ зарлан орилолдох микро автобуснууд хэд хэдээрээ байх бөгөөд нэг чиглэлд явж байгаа микроны мөнгө хураагчид нь хоорондоо хүнээ булаацалдан хэрэлдэж, элдэв хараал урсгана.

Автобусны буудал дээр зогсох  иргэдийг “наашаа суучих” гээд сугадах шахам суулгана.  Би нилээдгүй бүлтийтлээ харж зогссоны эцэст “Ханын материал-III-IV хороолол” гэсэн хаягтай микронд хамаг л хурдаараа гүйн очиж суулаа.

Хүнээ дүүргэх гэж бараг 15 минут орилсоны эцэст арай хийн дүүрч бүрээс нь урагдаж, тоос шороо бужигнасан хуучин сандал дээр иргэдийг дөрөв дөрвөөр нь зэрэгцүүлэн чихэж суулгаад жолооч, мөнгө хураагчтайгаа нийлсэн 20 хүн зогсоолоос хөдөлснөөр замын хөдөлгөөнд оролцох зах замбараагүй аялал ийнхүү эхэллээ.

 

Мөнгө хураагч залуу “Саппоро хүртэл 400 төгрөг, цаашаа 600 шүү. Араасаа мөнгөө нийлүүлээд явуулчихаарай” гээд мөнгө хураах ажлаа эхлэв. Бага ангийн бололтой 10 гаруй насны хүүхдээ дагуулсан эмэгтэй “Хороолол орно, нэг том хүн, нэг хүүхэд” гэж хэлээд 800 төгрөг сарвайхад мөнгө хураагч залуу “Нэг хүний зай эзэлж л байгаа бол мөнгөө гүйцээж өг” хэмээн нийт 1200 төгрөг нэхэв.

 “Хүүхэд 200 төгрөгөөр л явдаг шүү дээ” хэмээн өнөөх эмэгтэйг учирлахад “Тэгэж явахгүй ээ” гэж хэлээд мөнгөө нэмж өгөхийг дахин шаардав. Өнөөх эмэгтэй ч уцаарлангуй нэхсэн мөнгийг нь нэмж өгөөд амандаа үглээд л өнгөрөв. 

 Энэ мэтээр зорчигч мөнгө хураагч нарын хооронд том, жижиг маргаан хэд хэдэн удаа болсны эцэст би зорьсон газартаа хүрч, микронд суусан хэсэг хугацааны паян өндөрлөсөн юм.

 

Микро тухгүй бохир заваан төвөгтэй санагддаг байсан ч одоо харин ЖАРГАЛТАЙ-гаар сууж явдаг унаа байсан юм шиг ээ. Учирлавал нэг захаас нөгөө захруу амьдардаг надад зогсож явахаас илүүтэй сууж явах нь илүү тухтай санагдана.

Нийтийн автобусанд аль ч цагт суух суудалгүй, хүнээр дүүрч зөрөх ч зайгүй чихэгдэж чихэлдэж явах нь яавч тухгүй. Элдэв үнэр ч сэнгэнэнэ.

Би ер нь “Ажилдаа ядрах биш, өглөө оройгүй чихэлдэж явдаг автобусанд ЯДАРДАГ”  даа..   

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

СЕХ-ны саналын үндэслэлэн УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлэж байна. Уг тогтоолын төсөлд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуул

"Univision" зөвшөөрөлгүй нэмсэн үнээ хэрэглэгчдэд буцаан олгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун холбогдох албаныхан, ААН-тэй уулзаж "Юнивишн" ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуу

Хөгжлийн банк"-ны 84 яллагдагчийн гэм бурууг ирэх сарын 2-нд шүүнэ

“Хөгжлийн банк” зээлтэй холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд боллоо.Урьдчилсан хэлэлцүүлгээр тус эрүүгийн хэргийн