loader
Хүүхдийн мөнгө харамласан төр "13 тэрбум"-аар үхэр ээмэгжүүлнэ

Хүүхдийн мөнгө харамласан төр "13 тэрбум"-аар үхэр ээмэгжүүлнэ

Засгийн газар мөнгөгүйн зовлон тоочиж, зарим багачуудаа хүүхдийн мөнгөнд хамруулаагүй хэрнээ таван сая үхрийг ээмэгжүүлэхэд зориулж 13 тэрбум төгрөг зарцуулах болсноо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар дамжуулан мэдэгдэв.

Бас болоогүй ээ, үхэр ээмэгжүүлэхэд зарцуулах 13 тэрбум төгрөгийг төсөвт шинээр суулгаагүй, Хүнс хөдөө өж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд ажилладаг төсөл хөтөлбөрүүдээс “босгоно” гэж тайлбарлаад байгаа. Ядсан л тайлбар юм. Учир нь, тэрхүү төсөл хөтөлбөрөөс гаргасан мөнгийг буцаагаад төлөх болоход татвар төлөгчдийнхөө хуруу хумсаа хуйхлан байж “босгосон” мөнгөөр л хаана. Тиймээс Хүнс хөдөө өж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд ажилладаг төсөл хөтөлбөр рүү “чихээд, чихээд” нэмэргүй.

Мал бол хувийн өмч. Үхрүүдээ ээмэгжүүлнэ үү, байна уу энэ асуудал Монголын төрд хамаагүй.

Хэрвээ үхрийн махыг экспортод гаргахад ээмэгжүүлэх шаардлага тавигдаж байгаа бол малчдад энэ тухай мэдээллийг хүргээд, ахиу үнээр худалдаалах боломжтой болно гэдэг сонголтыг л өгчих.  Тэр цагт малчид өөрсдөө үхрээ ээмэгжүүлж дөнгөнө. Хэдэн жилийн өмнө МАН Засгийн эрх барьж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж, ямаанд урамшуулал олгох шийдвэрийг УИХ-аар гаргуулж, дуулиан шуугиан тарьсан. Малчдын саналыг л татах гэсэн арга ядсан шийдвэр л дээ. Үүнээс болж, Монголын тал нутаг өнөөдөр ямаанд талхлагдан, бэлчээр сүйдэж байгаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Тиймээс үхэр 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ гэж ард иргэдээ бухимдуулахынхаа оронд хүүхдүүдээ алагчлалгүйгээр 100 мянган төгрөгийг нь олгох гарцаа хайсан нь зөв шүү дээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон төслүүдийг хэр

Авлигыг мэдээлэх 110 утсаар 237 дуудлага хүлээн авсан байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран