loader
Сүүлийн 14 хоногт согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн байна

Сүүлийн 14 хоногт согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав сүүлийн 14 хоногт хийж, гүйцэтгэсэн ажлынхаа талаар танилцууллаа.

Тэрбээр "Нийт 229 хяналтын цэгт цагдаагийн 524 алба хаагч ажиллаж, 29,328 зөрчил илрүүлсэн. Камерын хяналтаар 20,514 зөрчлийг илрүүлээд байна.

Түүнчлэн 3,875 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил, согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 зөрчил бүртгэгдсэн бол, Баянзүрх дүүрэгт хамгийн бага буюу 85 зөрчил илэрсэн билээ.

Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн зам, тээврийн ослын дуудлага мэдээлэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өмнөх 14 хоногтой харьцуулахад өссөн байна" хэмээв.

Мөн хугацаанд зам, тээврийн ослын хохирлын хэмжээ, гэмтсэн хүн өссөн үзүүлэлттэй байгаа. Ослын улмаас нас барсан хүний тоо хоёр дахин өсжээ.

Явган зорчигчдыг осолд өртсөн байршлаар нь үзвэл, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт өссөн байна. Харамсалтай нь Баянзүрх дүүрэгт нэг, Сонгинохайрханд мөн нэг иргэн ослын улмаас амиа алджээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нэмэгдэл хүч авч ажилласан.

  • Тээврийн цагдаагийн албанаас 411
  • Дүүргийн цагдаагийн газраас 273
  • Дотоодын цэргийн штабаас 40
  • Цагдаагийн төв байр, харьяа алба нэгжүүдээс 557, нийт 1,281 алба хаагчийн хүчээр хяналтын 314 цэгт 68 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн.

Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нэгдүгээр эгнээгээр хувийн тээврийн хэрэгслүүд зорчуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний гэрлэн дохиог шар горимд шилжүүлэн алба хаагчид биет зохицуулалтыг хийж, хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллав" гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Түүний шүлгийн хэлбэр яг л лаазтай пиво шиг харагддаг"

Та бол Улаанбаатар хотын унаган хүүхэд энэ их хотынхоо аль хэсэгт нь бага нас тань өнгөрөв?Би чинь 120 мянгатын унаган хүүхэд юм. Заримдаа хүмүүстэй танилцахдаа тоглоом шоглоом болгоод 120 мянгатын

Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн өндөрлөв

онгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний хаалтын ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХҮН намын хуульч Д.Үүрцайх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өглөө.