loader
Зуслангийн бүсийн айлуудын эд зүйлсийг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Зуслангийн бүсийн айлуудын эд зүйлсийг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлдаг “Э”, “О”, “М”, “Э” нарын бүлэг этгээдийг илрүүлжээ.

Бүлэг этгээд нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 40 орчим удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн аж. 

Ингэхдээ зуслангийн бүсийн эзэнгүй айл, өрхүүдийн эд зүйлсийг хулгайлж худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тэдний хулгайлсан зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нарт таниулан ажиллаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Иймээс иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг бүрэн гүйцэд хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгах, удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа үнэтэй эд зүйл,  бэлэн мөнгийг үлдээхгүй байх, дохиолол, хяналтын камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

 
 
 
 
 
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Эрчим хүчний оргил ачаалал 56 МВт-аар өсчээ

Эрчим хүчний системийн нэгдүгээр сарын 30-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1372 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63 МВт-аар, импорт 56 МВт-аар тус тус өссөн байна.Халаалтын радиаторт дулаан өгөлтийг т

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН” АЯН ЭХЭЛЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.Хүүхдийг о