loader
Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина

Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина

 Сармагчны цэцэг өвчин 2022 оны тавдугаар сарын 7-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоогоор 10 гаруй улсад тархаад байгаа аж. Сармагчны цэцэг өвчин нь "Poxviridae" овгийн "Orthopoxvirus" төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг бөгөөд  цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин юм.

Уг өвчний үргэлжлэх хугацаа нь  2-4 долоо хоног ба нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед агаар дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг байна.

Сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 100 гаруй тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байгаа аж.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

“Өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй” гэж ДЭМБ-аас мэдээллэж байна.

Сармагчны цэцэг өвчний үед дараах шинж тэмдэгүүд илрэх нь

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Тунгалгийн зангилаа томрох
  • Арьсан дээр тууралт гарах
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жагсагчид төв замыг хаалаа

Жагсагчид төв замыг буюу Төв шуудангийн урдах замыг хаалаа. Тэд замын хөдөлгөөнийг хаасан тул Энх тайвны гүүрнээс хотын төв рүү орох зам болон Энх тайвны өргөн чөлөө дагуух замыг бүрэн хаав.Хоёр дах

Аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль болж МАН илүүрхжээ

Аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль /2022.06.19/ болж МАН илүүрхжээ. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зур

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо 18 хувиар өсөж, 4.1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв га