loader
Сансрын нисэгч В.А.Жанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжилжээ

Сансрын нисэгч В.А.Жанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжилжээ

Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжилжээ.

Мөн ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо.

Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардуулсан юм. Үйл ажиллагаанд Монгол, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа мөн байлцсан юм.

зураг
 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “ОХУ болон Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй. Сүүлийн 100 гаруй жилийн түүх бол манай хоёр улсын эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн, дурсамж дүүрэн түүхтэй он жилүүд гэдгийг цохон тэмдэглэх учиртай.

Монголын ард түмний төлөөлөл болсон Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн нь тухайн үед хоёр улсын хооронд найрамдалт хамтын ажиллагаа бэхжихэд чухал нөлөө үзүүлсэн. ОХУ-ын гарамгай баатрууд, алдарт хүмүүс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн болдог сайхан уламжлал тогтсон. Хоёр талын найрамдалт хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

зураг
 

Сансрын нисэгч В.А.Жанибеков “Монголын ард түмэн эртний сайхан уламжлал, түүхтэй. Өнгөрсөн зуун жил хоёр улсын ард түмний хувьд амаргүй жилүүд байсан. 41 жилийн өмнө Монголын хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн. Миний бодлоор сансрын нисэгч Ж.Гүррагчаа нь тухайн үеийн Европын сансрын нисэгчдээс нэг шат илүү байлаа. Энэхүү шагналыг надад олгож байгаа нь шагнал гэхээсээ илүү Оросын ард түмэнд хүндэтгэлтэй байдгийг харуулсан болов уу гэж бодож байна. Баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.  

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1981 оны тавдугаар сарын 4-ний 97 дугаар тогтоолоор В.А.Жанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр батламжилсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд дахин батламжлан гардуулсан нь энэ юм.

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүд, сансрын нисэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар одоогоос 41 жилийн өмнө сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ газардсан юм. Сансрын баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас "Союз-39" хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрч сансрын тойрог замд найман хоног нисэж, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан билээ.


НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Яруу найрагч Ц.Хуланг хорих 461-р ангид саатуулжээ

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан бөгөөд гадаадын тагнуулын байгууллагатай холбогдсон байж болзошгүй гэх ү

Наадмын арга хэмжээ энэ сарын 7-ны өдрөөс эхэлнэ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тус тус

Өнөөдрийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна.Өнөөдрийн /01-р сарын 19-ний 20 цаг хүртэлх/ цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутга