loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АХБ-ны Зүүн Азийн газрын захиралтай уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АХБ-ны Зүүн Азийн газрын захиралтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран ажиллаж байна. Олон улсын хөгжлийн түншүүд дотроос Азийн хөгжлийн банк бол манай улсын гол түнш юм гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд Азийн хөгжлийн банк дэмжсэнд талархал илэрхийллээ.


Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын гарцыг нэмэх зорилго бүхий боомтын шинэчлэл, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2022 оны улсын төсөвт төсвийн тодотгол хийж, Төрийн хэмнэлтийн  тухай анхдагч хуулийг баталж, төсвийн сахилга батыг сайжруулж, чангатгах бодлого барьж байна. Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх ажлыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар 482 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Одоо хэрэгжүүлж байгаа макро эдийн засгийн бодлогын үр дүнд эерэг хүлээлттэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.


Улаанбаатар-Дархан чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах, бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө талууд хамтарч ажиллахаар ярилцлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дугуй цагаан ойр орчмын тохижилтыг наймдугаар сард дуусгана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжийг буулгаад байгаа. Энэ газрын тохижилтыг 8 дугаар сард дуусгахаар төлөвлөөд б

ЭМЯ: Орон нутгийн удирдлагатай ээлжит шуурхай цахим хурал хийв

Эрүүл мэндийн яамны удирдлагууд мягмар гарагт /2022.07.19/ шуурхай цахим хурлыг аймгуудын ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгуулав.Тус хурлаар Коронавируст хал

Ногоон сүүлт одыг маргааш харах боломжтой

Одон орон судлаачид өнгөрсөн оны гуравдугаар сард хий, тоосонцор, чулуулгаас бүрдсэн мөсөн бөмбөлөг буюу "Comet ZTF" нэртэй ногоон өнгийн сүүлт одыг илрүүлсэн байна.Энэхүү сүүлт одыг дэлхийн бөмбөрцги