loader
“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторан гурван сарын өмнөөс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Москвагийн Пушкин талбайд өчигдөр /2022.06.12/ “McDonald’s” шинэ орос эзэн, шинэ нэртэйгээр дахин нээгджээ.


Дайн эхэлсний дараа “McDonald’s” Оросоос бүрмөсөн гарахаар шийдэж, 850 сүлжээгээ бүгдийг нь Александр Говорт зарсан. Сибирь дэх 25 сүлжээ рестораны лицензийг эзэмшдэг тэрбээр хаагдсан салбаруудыг эргэж нээхээр хурдтай ажиллаж эхэлжээ.

Пушкины талбай дахь шинэ салбар нээгдэхээс хэдхэн цагийн өмнө нэр нь зарлагдсан байна. Тодруулбал, "Вкусно и Точка" буюу англи хэлээр “Tasty period” нэртэйгээр дахин нээгджээ. Лого нь өөр боловч алтлаг өнгөт нуман хаалгыг санагдуулам хэлбэр нь төдийлөн өөрчлөгдөөгүй аж. Шар өнгөтэй нэг дугуй болон хоёр гонзгой дүрс нь үхрийн мах, шарсан төмсийг илэрхийлсэн утгатай юм байна. Ерөнхий хэлбэрээр нь харахад М үсгийг илэрхийлсэн хэвээрээ ажээ.

Сүлжээ рестораны ерөнхий захирал Олег Пароев энэ сарын сүүл гэхэд 200 салбар нээхээр төлөвлөж буй юм байна. Түүнчлэн “McDonald’s”-ыг Оросоос гарахаас өмнө ажиллаж байсан 62 мянган хүнийг бүгдийг нь эргүүлэн ажиллуулахаар тохиролцжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцлээ

"АмЧам Монголиа" байгууллагын энэ сарын уулзалт "2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс" сэдвийн хүрээнд "Шангри-Ла" зочид буудалд боллоо.АНУ-ын төрийн департаментаас жил бүр гаргадаг

Омикроны BA.4, BA.5 хувилбараас хүүхдийг сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Коронавирусний омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэ

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 6 дугаар сарын 30-нд Сүхбаатар аймагт ажиллана.Энэ хүрээнд аймаг, орон нутагт тулгамдаж буй болоод нэн даруй шийдвэрлүүлэх шаардлагатай 2-3 гол асуудлаа урьдчил