loader
Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарчээ.


Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул, хамгаалалтын албаны амарч байсан албан хаагч нар яаралтай дуудагдан ажилласан байна.

Их тэнгэрийн амны баруун ууланд гарсан түймэр рүү дөрвөн дугуйтаар ус зөөж явсан албан хаагчид осолдож нэг нь тээврийн хэрэгсэлдээ дарагдан хүнд гэмтэл авсан байна. Уулын хажуу руу өнхөрсөн дөрвөн дугуйтад таван ажилтны нэг нь дарагдаж хүнд гэмтэл авсныг тус газрынхан ихэд нууцалж байгаа бололтой.

Ажлаа хийж яваад хүнд гэмтэл авсан дэслэгч Б одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Гал түймэр гарсан шалтгаан тодорхойгүй, ТТХГ-ын 60, 70 орчим албан хаагч өөрсдийн хүчээр унтраасан байна.  Их тэнгэрийн аманд ууланд түймэр тавьсан этгээдийг хамгаалахын тулд төрийн тусгай албан хаагч ажлаа хийж яваад бэртэж гэмтэн биеийн байдал нь хүнд байгааг ийнхүү нууцалж байгаа бололтой. 





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"

"Эрдэнэс Монгол" нэгдлийн доорх "Чингис хаан үндэсний баялгийн сан" компанийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн тус сангийн хөрөнгийн удирдлагын чиглэлээр дараах мэдээллийг өглөө.

Н.ГАНИБАЛ: ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ТӨЛГӨӨР ГУРВАН ШУУДАЙ ЦАГААН БУДАА АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ ГАНЦХАН ШУУДАЙ БУДАА АВЧ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2023.01.13/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуу

Нэр бүхий компанийн ажилчдын автобус ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна

Өчигдөр орой Нисэхээс Төв аймаг орох замд Өмнөговиос- Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна.Аврагчид хүн