loader
Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үүнд,

  • Төгрөгийн хадгаламж 2.5 (16.3%) их наяд төгрөгөөр
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 (9.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах данс дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлдог бага мөнгө (M1) наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр зургаан их наяд төгрөг болж, өмнөх сараас 104.7 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 306.4 (5.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Бага мөнгийг харвал:

  • 5.3 (87.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах
  • 728.2 (12.1%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 23.1 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 71.7 (6.6%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

Түүнчлэн гадаад цэвэр актив наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр -251.8 тэрбум төгрөг болжээ. Харин дотоод цэвэр актив 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.4 (1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс таван (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

График. Мөнгөний нийлүүлэлт, байршуулалт талаас, сараас

зураг

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ ₮4.6 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 457.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУЮУ 11%-ААР ӨСЖЭЭ

Төгрөгийн хадгаламжийн тухайд наймдугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр буюу 16.3% буурчээ.

Төгрөгийн хадгаламжийг харвал:

  • 89.5 хувь (11.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж
  • 10.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 43.6 тэрбум төгрөгөөр буюу нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 457.5 тэрбум төгрөгөөр буюу 11.1%-аар өсжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний

ЗГ: 2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам

“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна.