Өнгөрөгч амралтын өдрүүдээр төр нийгмийн зүтгэлтэн С. Зориг агсаны гэргий С.Булганы 26 жилийн дараа өгсөн ярилцлага телевизүүдээр цацагдлаа.
Тэрбээр уг ярилцлагынхаа үеэр хэд хэдэн удаа Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржийн тухай байр сууриа илэрхийлж ярьсан.
Харин Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж " Зоригийн амь насыг хөнөөсөн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст ил болгосон. Зарлиг бий. Нийтэд үзүүлэх төдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн бол " 70 хуудас материал нууцаас гараагүй тэр үеийн хууль журмаар нууц хэвээр үлдсэн. Түүнийг ч одоо нууцлах утгагүй болсон. Алуурчдыг нь ЗГ ивээлдээ авсан" хэмээн үргэлжлүүлэн сэтгэгдэл хэсэгт бичиж байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл үлдээх