loader
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд дараах төслүүдэд хамтарна.

-ДЦС5-аас гарах нүүрсний шаталтын хаягдлыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх төсөл,

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,

-Улаанбаатар хотын ногоон дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх болон эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэх төсөл,

-Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, хэсэгчилсэн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх бүтэц, хүний нөөцийн солилцоо болон технологи дамжуулах чиглэлээр хамтарна.

                                            НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Наадмын сорилго барилдаанд Харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Өн

“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна

Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн ч

Дэлхийн хамгийн гунигтай өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гарагийг "Цэнхэр даваа гараг" хэмээн нэрлэдэг билээ. Энэ өдрийг тухайн жилийн хамгийн гунигтай өдөр хэмээн үздэг тул ийн нэрлэдэг байна.Энэхүү үзэл баримтла