loader
Монголын эмэгтэй шатарчид 11 дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна

Монголын эмэгтэй шатарчид 11 дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна

Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй дэлхийн 44 дүгээр шатрын олимпиадын 9 дэх өдрийн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг өрсөлдөгч багууддаа ялагдлаа.

Дэлхийн 44 дүгээр шатрын олимпиад өндөрлөхөд 2 тойрог дутуу байх энэ мөчид Монголын эмэгтэй шатарчид 11 дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна.

Есдүгээр өрөгт Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг, олимпиадын 6 дугаарт эрэмбэлэгдсэн Азербайжаны багт 1.5:2.5-аар хожигдлоо. Энэ өдрийн өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжсөн.

Эрэгтэй баг 2021 оны "Дэлхийн цом"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3-аар ялагдсан. Есдүгээр өргийг Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Манай эрэгтэй шатарчдын баг 10 оноотой байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"21" аймаг иж бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИН-аар хангагдсан байна

УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

“СУДАР ЭГШИГЛЭН” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Ном уншиж, уншсан номын тэмдэглэлээ бусадтай хуваалцдаг СУДАР ЭГШИГЛЭН төсөл Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 3000 орчим оролцогч 14 мянган номын тэмдэглэл ирүүлсэн бөгөөд өнөөдөр

Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй сайн дурын ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна

"CLEAN UP-2" төсөлд сайн дурын ажилтан шалгаруулж авахаар болжээ.Уг төслийн арга хэмжээ нь анх 2022 оны тавдугаар сарын 14-нд болж байжээ. Тухайн үед 1,700 гаруй залуус хамтран Туул голын сав газрын т