loader
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар Дархан-Уул аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг. Тус салбараас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд орон нутгийн төр, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Од сургууль, Онцгой байдлын газар, Сум дундын анхан шатны шүүх, Нэгдсэн эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчдад Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийв.
Сургалтын үеэр ипотекийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтад хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага, иргэдэд нээгдэх боломжуудын талаар онцлон танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Наадмаар ажиллах зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд ху

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр б