loader
Нийслэлийн прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцыг мэдээлнэ

Нийслэлийн прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцыг мэдээлнэ

Улаанбаатар, нэгдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлууд:

09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.

09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд Хүүхдийг ивээх сан, Нийслэлийн Боловсролын газар, “Хөөрхөн Зүрх” ТББ-тай хамтран "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд 2023 оныг дуустал зохион байгуулах Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 9909-2295.

10.00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаантай.

10.00 цагт: Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болж, прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 9010-1020.

12.00 цагт: Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулан нэг чигийн урсгалд оруулахаар болсон талаар мэдээлнэ. Утас: 9910-9134.

-АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ноос гаргасан журмын дагуу тус намын даргад нэр дэвшигч нарыг бүртгэнэ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НАС БАРСАН ЭЭЖТЭЙГЭЭ ХОЁР ЖИЛ АМЬДАРСАН ЭМЭГТЭЙГ БАРИВЧИЛЖЭЭ

БНСУ-ын Инчон хотод 47 настай эмэгтэйг хоёр жил гаруйн хугацаанд нас барсан ээжтэйгээ хамт амьдарсан хэргээр баривчилжээ. Тодруулбал, тэрээр ээжийнхээ нас барсныг бүртгүүлэлгүй, цогцсыг нь хоёр жил ба

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

"Хүннү" хорооллын хөөсөнцрөөр хаасан лифтнээс унаж амиа алджээ

"Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр /2022.11.29/ өдрийн 12:39 цагт цагдаагийн байгууллага бүртгэжээ.Мэдээллийн дагуу шалгахад