loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсоор айлчлахаар зорьлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсоор айлчлахаар зорьлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордов.  

Айлчлалын үеэр Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлэх, монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд тодорхой тохиролцоонд хүрэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг тус тус хүлээн авч уулзана.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна.

Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл

Үерийн усаар дамжиж хортой, хоргүй могой орж ирэх тохиолдол гарч байна

Могойд хатгуулахаас сэргийлэхийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс зөвлөв.Энэ тухай НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Г.Сэлэнгэ "Могойд хатгуу