loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товлогджээ.

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Иргэдийг БНСУ руу ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэж байгаа. 

Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго.

Олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо огт визгүй байх санал тавихаар шийдээд байна" хэмээн мэдээлж байв.

Үүнээс гадна эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан Солонгосын тур компаниуд болон K-pop хамтлагийг урих тухай асуудал яригдах юм байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

А.Гутерреш: Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Антонио Гутерреш энэ оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.Энэхүү а

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо.Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөли

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх