loader
Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Тэрээр "2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн.

Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар  34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 94 хувь нь хүндэвтэр, зургаан хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна. 

Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар таван хувьтай байна. 
Дэлхийд 657 сая хүн КОВИД-19-өөр өвчилснөөс 6.6 сая нь нас баржээ.

КОВИД-19 цар тахал, ялангуяа Омикроны давлагаа сүүлийн долоо хоногт дэлхий дахинд 21 орчим хувиар буурсан. Олон улсад BA.5 хувилбар 63 хувь, BA2.2.75, BQ.1 зэрэг хувилбар дэгдэлтийг үүсгээд байна.

Манай урд хөрш 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цар тахлын мэдээллийг нийтлэхгүй байгаа. Гэхдээ ДЭМБ-ын мэдээгээр Хятад улсад өнгөрсөн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол, сүүлийн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн байна.

Урд хөршид энэ долоо хоногийн өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 45 хувиар өссөн. КОВИД-19-ийн шалтгаант нас баралт 648 гэж мэдээлсэн нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар нэмэгдсэн юм. 

БНХАУ-д дэгдэлт үүсгээд буй вирусийн хувилбарыг арванхоёрдугаар сарын 19-24-ны сорьцын мэдээллээс авч үзвэл:

  • 85 хувь нь Омикроны BF.7 гэх дэд хувилбар 
  • 15 хувь нь BA.5.2 гэх мэт олон дэд хувилбар өвчлөлийн тоог нэмэгдүүлж байна." хэмээлээ. 
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замд ажиллалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагууд дөрөвдүгээр сарын 26-нд Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамд ажиллаж, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Синохайдро Корпорейшн Лимитед компанийн төлөөлөгчидтэй уулзан, гүйцэтгэх шаардлагатай ажлын чиглэл өгөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулнаИх эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй