loader
Иргэн та өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгасан уу

Иргэн та өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгасан уу

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга оршин суух гэж заасан бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлд иргэн шилжин суурьшихдаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэхийг заасан.

Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас төрийн болон бусад байгууллагын үйлчилгээг авах, тодорхой эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирах эрсдэлтэй байна.

Иймд улсын бүртгэлийн байгууллагаас иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгахыг уриалахын зэрэгцээ https://check.burtgel.gov.mn/ цахим хуудсаар өөрийн болон тухайн хаяг дээр хаягийн бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нэвтрүүллээ.

Дээрх цахим хуудсаар нэвтэрч байнга оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, хэрэв зөрүүтэй тохиолдолд мэдээлэх боломжтой бөгөөд зөрүүтэй гэж мэдэгдсэн тохиолдолд тус байгууллагаас Таны ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, даруй хариу мэдэгдэх болно.

Мөн Та өөрийн байнга оршин сууж байгаа хаягийн бүртгэлээ өөрт ойрхон улсын бүртгэлийн байгууллагын нэгж, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр шалгах боломжтой болохыг мэдээлж байна.

Хэрэв шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх бол байнга оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр гаргах боломжтой.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан болно.

Иймд Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг зөвлөж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Нийт хүн амын 37,3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа нь Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэдгийг илтгэж байна.

Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангаас "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг эхлүүллээ.Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэ

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.