loader
“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ  “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын шувуулахуйн холбоо Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Бүргэд хамгаалалтын алба, Хушхан брэнд ажиллаж байгаа юм.

“Бүргэдийн баяр-2023” наадмын тасалбарын үнэ 15000 төгрөг

Тасалбар худалдаалах цэгүүд:

-Хан-Уул дүүргийн 8-р хороо Жаргалантын ам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор УТАС:99101727

Ticket.mn-ээс захиалах:https://www.ticket.mn/event/1471/

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.

Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн.

Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. 

Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг билээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гольфийн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсын аварга шалгаруулах сонирхогчийн гольфийн тэмцээний нээлт мягмар гарагт болж, нээлтийн ёслолд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр оролцов.Энэ үеэр гольфийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй

Чингис хаан музейг ирэх сарын 15-нд нээхээр төлөвлөжээ

"Чингис хаан" музейг долдугаар сарын 3-нд нээхээр төлөвлөж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл музейн шилэн хорго хил дээр гацсаны улмаас нээлтийн тов хойшилж, есдүгээр сарын 15-нд гэхэд нээлтээ хийх

Хувьцаат компаниудын зэрэглэлийг өөрчилжээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй зарим компанийн арилжааны зэрэглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, I зэрэглэлд байдаг “Баянгол зочид буудал”, “Хөвсгөл Алтан дуулга” компаниудын зэрэглэлийг бууруу