loader
Чингис хаан музейг ирэх сарын 15-нд нээхээр төлөвлөжээ

Чингис хаан музейг ирэх сарын 15-нд нээхээр төлөвлөжээ

"Чингис хаан" музейг долдугаар сарын 3-нд нээхээр төлөвлөж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл музейн шилэн хорго хил дээр гацсаны улмаас нээлтийн тов хойшилж, есдүгээр сарын 15-нд гэхэд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Уг музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг дотоод болон гадаадын 40 орчим газраас цуглуулж, 12 мянга орчим сан хөмрөгтэй болсон байна.

Энэ музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.

Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг. Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн билээ.

"Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалттай холбоотойгоор 9.8 тэрбум төгрөгөөр нийт 18 удаагийн нээлттэй тендер зарлажээ. Тодруулбал,

  • 2021 оны есдүгээр сарын 29-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 27-нд Монголын эрт, дундад үеийн төрт улсын хаад язгууртны дээл хувцас худалдан авахад 118 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 21-нд музейн дижитал үзмэрийн баяжилт, видео зураглалд шууд гэрээгээр 300 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 14-нд Монголын эрт, дундад үеийн хот, сүм хийдийн сэргээсэн загварууд худалдан авахад 325 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 8-нд Монголын эртний нүүдэлчдийн хаад язгууртны хөгжмийн зэмсгүүд худалдан авахад 70 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 7-нд монгол уран дархны бүтээлд 170 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 7-нд монголын уламжлалт мод модон эдлэлийн бүтээлүүд худалдан авахад 63 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд Чингис хааныг ширээнд залах ёслол монументал уран зурагт 100 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр үзлэгийн танхимын тоноглол, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын дагалдах хэрэгслүүд худалдан авахад хоёр тэрбум төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 3-нд үзмэр сэргээн засварлах үед шаардлагатай нэмэлт материал, багаж хэрэгсэл худалдан авахад 80 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 31-нд шууд гэрээгээр музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 25-нд үл хөдлөх хөшөө, дурсгалын хуулбарууд худалдан авахад 154 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 25-нд монголын уламжлалт зургууд худалдан авахад 328 сая төгрөг
  • 2021 оны есдүгээр сарын 6-нд хаадын лаан баримал худалдан авахад 564 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 16-нд компьютер, техник хэрэгсэл худалдан авахад 250 сая төгрөг
  • 2021 оны наймдугаар сарын 16-нд тавилга, эд хогшил худалдан авахад 330 сая төгрөг
  • 2021 оны долдугаар сарын 22-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
  • 2021 оны зургадугаар сарын 16-нд музейн шилэн хорго, витрин тоног төхөөрөмжид таван тэрбум төгрөг
foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Алдарт эхийн мөнгөн тусламж болон насны хишгийг 14-нд олгоно

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулав. Хоёрдугаар сарын 14-нд 10 тэтгэмж олгох юм байна. Үүнд,Нийгмийн халамжийн тэтгэвэрАс

ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Санамж бичигт ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа

Боловсрол, шинжлэх ухааны яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газартай хамтран нийт ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа. С