loader
Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний өдрийн 19:23 цагт өгчээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байжээ.

Улмаар жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.  

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дулааны шугамын худгаас нэр нас тодорхойгүй удаж муудсан цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 18:46 цагт ОБЕГ хүлээн авсан байна.Тодруулыал, дуудлагын дагуу Нийслэ

Энэ өвөл олон жилийн дунджаас дулаан хур тунадас бага байна

Ирэх сарын цаг агаарын төлөв гарчээ. Арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд

Нийт 25 хүний 300 гаруй сая төгрөгийн "койн" залилсан этгээд өнөөдөр долоон жилийн ял авлаа

"СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ВИРТУАЛ ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ 468 ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН"Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн