loader
Баян-Өлгий аймагт сураггүй болсон иргэнийг 15 дахь хоногтоо хайж байна

Баян-Өлгий аймагт сураггүй болсон иргэнийг 15 дахь хоногтоо хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн II гудамжинд иргэн М нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21.40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Улмаар Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг хоёрдугаар сарын 1-ний өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331, 340, Хилийн 0165, 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид болон ар гэрийнхэн нь эрэн хайсан байна.

Тодруулбал, 19 настай иргэн М-ийг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 13.25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн "Шинэ даваа" гэх газраас Өлгий сумын Хөх толгой багийн "Хүрэн зуух", "Цагаан-Эрэг", "Алтан-Өлгий" гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй ажээ. Тиймээс 18.30 цагт эрэн хайх ажлаа зогсоож, өнөөдөр 10.00 цагт дахин эхлүүлэх юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчний цэврүүнд хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй

Эрүүл мэндийн яамнаас халдварт сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

Монголд ирж гулгах Рика Хонго гэж хэн бэ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг нэгдүгээр сар

"БӨРТЭ ЧОНО" НААДАМ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

Монголын Үндэсний Олимпын Хорооны /МҮОХ/ тэргүүн дээд “Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейн байранд болохоор товлогджээ.Энэ жил 20 д