loader
Монголд ирж гулгах Рика Хонго гэж хэн бэ

Монголд ирж гулгах Рика Хонго гэж хэн бэ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-нд "Степпе Арена"-д зохион байгуулахаар болоод буй.

Тэгвэл тус арга хэмжээнд Япон улсаас урилгаар Рика Хонго, Цүнэхито Каракава, Чисато Үрамацү, Хирако Хонда болон Монголын мэргэжлийн уран гулгагч Гансүхийн Марал-Эрдэнэ нар оролцох аж.  Япон улсаас урилгаар ирэх уран гулгагчдаас хамгийн алдартай тамирчин нь Рика Хонго юм.

Тэрбээр өдгөө 26 настай Хонго ISU-гийн томоохон тэмцээн “Four Continents” буюу дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2015, 2016 онд хүрэл медаль хүртэж “Rostelecom” Гранпри, “Finlandia” турнир тэмцээнд алтан медаль хүртэж байсан. Түүнчлэн 2015 онд хамгийн оргил амжилтаа үзүүлж, өрсөлдөөн ихтэй Японы улсын аваргаасаа мөнгө, “Four Continents”-т хүрэл медаль хүртэж, “Rostelecom Cup” Гранпри болон Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон нутагт сарын дундаж цалин улсын дунджаас 4.4-31.4 хувиар бага байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны 2 дугаар улирлын байдлаар 48.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагдсан байна.

НААДМЫН ӨДРҮҮДЭД ӨРХИЙН ЭМНЭЛЭГ 10.00-15.00 ЦАГТ АЖИЛЛАНА

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас мэдээлж байна.ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Навчаа, Сумын болон өрхийн эрүүл мэндийн т

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийн шинэчилсэн жагсаалт

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Инфляци нэмэгдсэнтэй холбоотойгоор эмийн үнийн саналыг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар өнгөрсөн сард мэдээл