loader
Орон нутагт сарын дундаж цалин улсын дунджаас 4.4-31.4 хувиар бага байна

Орон нутагт сарын дундаж цалин улсын дунджаас 4.4-31.4 хувиар бага байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны 2 дугаар улирлын байдлаар 48.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагдсан байна.


НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (6.1 хувь), өмнөх улирлынхаас 1.4 (3 хувь), ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 44.3 (6.3 хувь), өмнөх улирлынхаас 24.8 (3.5 хувь) мянгаар нэмэгджээ.


НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 108.6 (14.6 хувь) мянга нь боловсролын, 104.2 (14 хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 79.6 (10.7 хувь) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 75.3 (10.1 хувь) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 50.9 (6.9 хувь) мянга нь барилгын, 47.4 (6.4 хувь) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны, 44.3 (6 хувь) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны, 42.4 (5.7 хувь) мянга нь уул, уурхай олборлолтын, 29.6 (4 хувь) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны, 160.2 (21.6 хувь) мянга нь бусад салбарын ажиллагчид байв.


Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн энэ оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 742.5 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1160.2 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлынхаас 93.6 (8.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны 2 дугаар улирлын байдлаар 1544.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 214 (16.1 хувь) мянга, өмнөх улирлынхаас 94.4 (6.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.


Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, энэ оны 2 дугаар улирлын байдлаар эрчүүдийнх 1.7, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байв. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны 2 дугаар улиралд 2015 оныхоос 77.8 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6 хувиар нэмэгджээ.


НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8 хувь, харин 3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8 хувь байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 


ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос хамаарч байна. Энэ оны 2 дугаар улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин Улаанбаатар хотод 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 110.3 (7.1 хувь) мянган төгрөгөөр их байхад бусад бүсэд улсын дунджаас 67.6-485.4 (4.4-31.4 хувь) мянган төгрөгөөр бага байна.


Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 839.8 мянган төгрөг буюу хамгийн бага байлаа. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өгөв.Тэрбээр “BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил. Гэхдээ BA.5 хувилбар нь халдв

Хүүхдийн мөнгө харамласан төр "13 тэрбум"-аар үхэр ээмэгжүүлнэ

Засгийн газар мөнгөгүйн зовлон тоочиж, зарим багачуудаа хүүхдийн мөнгөнд хамруулаагүй хэрнээ таван сая үхрийг ээмэгжүүлэхэд зориулж 13 тэрбум төгрөг зарцуулах болсноо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэ

Цагдаагийн албан тушаалтан иргэний амь хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу