loader
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг  боллоо.   Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын зааланд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод зэрэг  30 гаруй төлөөлөл оролцсон юм. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д заасны дагуу  2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тэргүүтэй яамны харьяа агентлаг, газрын дарга нар болон  Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод оролцсон билээ.  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн урсгал зардлын  65.17% буюу 61,747.2 сая төгрөгийг Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав шинээр барих, өргөтгөх хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж олгох  арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд Засгийн газраас олгох татаасны төлбөр, хөрөнгийн зардлын 86.19% буюу 65,163.88 сая төгрөгийг Геологийн судалгаа, эрэл хайгуулын зардал эзэлж буйг танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төсөлд 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг  дараах хаягаар 24 цаг  нээлттэй авч байна. Иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд  та бүхнийг санал хүсэлтээ  идэвхтэй ирүүлэхийг уриалж байна. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тээвэрлэж явсан 10 тонн өвсөнд гал гарчээ

Өнгөрсөн 24 цагт Онцгой байдлын байгууллагад гал түймрийн долоон дуудлага ирсэн байна.Онцолбол, Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд ачааны автомашин дээр тээвэрлэж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг

АНХААР: Ачааны автомашины тормоз ажиллагаагүй болж осол гаргажээ

Хөвсгөл аймагт ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан осол гарчээ. Ослын тухай дуудлагыг энэ сарын 20-ны өдрийн 15:41 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.

ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Санамж бичигт ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх