loader
УЛААНБААТАР ХОТОД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

УЛААНБААТАР ХОТОД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан автобензин борлуулна. Үүнд,


🚗 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.

🚙 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудаар хэрэглэгчдэд нэг удаагийн 50,000 төгрөг хүртэл автобензинийг борлуулж байна. Энэхүү түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын автомашинд болон орон нутагт хамаарахгүй. Мөн аюулгүй байдлын үүднээс автобензинийг зөөврийн саванд борлуулахгүй.

📢 Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их мастер С.Билгүүн эрэгтэй шилдэг тамирчин боллоо

Өнгөрөн одож буй 2022 онд Монголын шатрын спортын салбар онцгой амжилт, ололтоор дүүрэн байж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.Ингээд шилдгүүдийг хүргэе.1.Шилдэг эрэгтэй шатарчин-С.Билгүүн шатрын их маст

Вьетнам, Монгол Улсын иргэд урт хугацаандаа харилцан визгүй зорчих санал тавилаа

Вьетнам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод болж байна.

Сүхбаатар дүүрэг алдарт эхчүүдээ 900 сая төгрөгөөр баярлуулна

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг эмэгтэйчүүдийн баярт зориулж 900,100,000 төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтг