loader
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзав. Монгол Улс Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэнээс хойш холбооны хамт олон манай улсын хөлбөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Мөн 2015 оноос хойш Төв аймагт Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төв, битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай, Шинэ Яармагт бүтэн стандартын хөлбөмбөгийн талбай бүхий Техникийн төв, “FIFA Arena” төслийн хүрээнд 20х40 метрийн хэмжээтэй хөлбөмбөгийн талбайг 33 дугаар сургуульд байгуулж, хүүхэд, залуусыг хөлбөмбөгөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлэв.

Талууд ирэх жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит хөлбөмбөгийн цомын тэмцээн хамтран зохион байгуулах зэргээр харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.  Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай шигшээ багийн бэлтгэлийн төвд зочилж, анх удаа FIFA-гийн 15 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ховд аймгийн Ховд, Чандмань, Мөнххайрхан зэрэг сумын нутгаар энэ сарын 7-нд + градустай хоножээ

Ховд аймгийн Ховд, Чандмань, Мөнххайрхан зэрэг сумын нутгаар энэ сарын 7-нд + градустай хоножээ. Дээрх сумдын нутгаар фён /Халуун нөөлөг салхи/ ажиглагдсан байна. Үүний улмаас агаарын температур огцом

ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУУРЬ ҮНЭ 13 ХУВИАР ӨСЛӨӨ

"MЭК" судалгааны байгууллага хүнсний үнийн өсөлтийн харьцуулсан дүнгээ танилцууллаа. 2022 оны нэгдүгээр сарын 3-наас 2023 оны нэгдүгээр сарын 2-ны хооронд буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдхүүний суурь үнэ 13,5 хувиар өсжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ тооцжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ.Энэ талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн х