loader
Монголын анхны 16 ангитай "Спортын баримтат кино" цацагдахад 10 хоног үлдлээ

Монголын анхны 16 ангитай "Спортын баримтат кино" цацагдахад 10 хоног үлдлээ

Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.

Энэхүү баримтат кино нь Монголын анхны спортын баримтад 16 ангитай кино гэдгээрээ онцлог юм. Энэ сарын 28-ны өдрөөс эхэн SPS телевизээр гарах бөгөөд Б.Ялалт ерөнхий продюсероор ажилласан.

Уг кино Ш.Энхийн-Одын цаашдын сагсан бөмбөгийн карьер төдийгүй NBA Draft-д ихээхэн түлхэц болж монгол болон Ази хүүхдүүдэд урам зориг өгсөн бүтээл билээ. Ш.Энхийн-Одын хувьд Дэйтон их сургуулийг сонгож монголчуудын дундаас анхдагч болж, NCAA-н нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлгийн санал авч байсан түүхэн үйл явдлын эзэн.

Мөн түүний баг улирал эхэлснээс хойш хоёр хожил нэг хожигдол авсан байна. Мэдээж Ш.Энхийн-Од гурван тоглолтод гараанд гарч чамлахааргүй амжилт үзүүлснээрээ Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч хэмээн нэрлэгдэж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн болох газрын байршил

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн болох газрын байршил

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клечески Олимпик хауст зочлов

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг пүрэв гарагт /2022.08.11/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Майкл Клеческиг хүлээн авч, спортын хөгжлийн талаар найрсаг дотно яриа өрн

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож байна.Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдч