loader
М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлөн орно

М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлөн орно

Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Анужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж буй.

Бахрейн улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртсэн. Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн бол 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн нь Монголын туйванчдын тус тэмцээний хамгийн өндөр амжилт юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Ялгуун" брэндийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торголоо

“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан зөрчил илэрчээ. Улмаар Оюуны өмчийн улсын бай

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байнаМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байда

Ж.Бямбасүрэн: Хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.Энэ үеэр хил хаах эсэх тухай ярьсан юм.Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Автозамын боомтуудад иргэдийн хөдөлгөөнийг