Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөртэй уралдаж өсч байгааг олон нийт хэлж буй. Түүгээр ч зогсохгүй эрх баригчид гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч цаашид ч үнэ өсөх хандлагатай байгааг анхааруулсан. Энэ нь иргэдийн худалдан авах чадамжид нөлөөлж байгаа юм. Тиймээс Бөмбөгөр, Барс болон бусад бөөний худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоо хоногт хэр өссөн, иргэдийн худалдан авах чадвар буурчээ.
Захын амьдрал өдөр бүр баярын өдөр шиг худалдан авагч ихтэй байдаггүйг харж болохоор. Нойлын цаас, ахуйн хэрэглээний саван, бок ачсан тэрэг түрэх хэдэн залуус лангуу руу бараа сөөлжлөн зөөнө. Харин худалдан авагчдын хувьд талх, сүү, ногооны тасагт холхиж харагдлаа. Гэхдээ хүмүүс худалдан авалт хийхээс илүүтэй өөрт хэрэгтэй зүйлээ аваад бусад зүйлсийн тухайд үнэ асууж шогшроно. Худалдаачид ч энэ хэмнэлд дасчээ.
















Сэтгэгдэл үлдээх