loader
ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

Азербайжан, Европын Холбоо /ЕХ/ Эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. 

Баримт бичигт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен нар гарын үсэг зурсан байна. 

Ерөнхийлөгч Ильхам Алиев ЕК-ын тэргүүнтэй уулзсаныхаа дараа хэлсэн үгэндээ, Азербайжаны санаачилсан эрчим хүчний төслүүд Европын эрчим хүчний газрын зургийг бүрэн өөрчилсөн хэмээн онцлон тэмдэглэв.

"Өнөөдрийн санамж бичиг бол ирээдүйн замын зураглал юм. Ирэх саруудад Азербайжан, ЕХ хоёр талын шинэ гэрээний ажлыг дуусгана гэж найдаж байна" гэж Алиев хэллээ.

Тэрбээр эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна.

“Азербайжан, ЕХ-ны найдвартай хамтын ажиллагаа бол маш том баялаг юм. Бидний эрчим хүчний яриа хэлэлцээ олон салбарыг хамарч байна” гэж Азербайжаны удирдагч цохон тэмдэглэв.

ЕК-ын тэргүүн хариу мэдэгдэхдээ, Азербайжан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн салбарт асар их нөөц бололцоотой хэмээн онцолсон байна. 

“ЕХ найдвартай эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэгчид рүү хандаж байна. Тэдний нэг бол Азербайжан юм. Өнөөдрийн хэлэлцээрээр бид Азербайжанаас ЕХ-нд нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх замаар Өмнөд хийн коридорыг өргөжүүлэх үүрэг хүлээлээ” гэж Вон дер Ляйен хэлжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав.Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх у

Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ. "Дайнаас бол