loader
МҮБХ дүрмээ өөрчилж, барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

МҮБХ дүрмээ өөрчилж, барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа.

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна.

Таваас дээш давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна.

Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчилжээ.

Тодруулбал, барилдааны нийт 70 минутыг 50 минут болгон багасгажээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Ойр дотно Монгол, Польш” өдөрлөгөөр соёл, ёс заншлаа сурталчлав

Монгол, Польш улсын найрамдалт харилцааг болон Монголчуудын урлаг, соёл, ёс уламжлалыг сурталчилсан “Ойр дотно Монгол, Польш. Монголын өдөрлөг 2022”-ийг Польшийн Скерневице хотод энэ сарын 28-нд Варша

Нөхөн сонгуулиар Ардчилсан нам хоёр аймагт нэмж засаглахаар боллоо

Өнөөдөр Ардчилсан намаас долоо хоног бүрийн мягмар гарагт зарлан хуралдуулдаг хэвлэлийн бага хурал боллоо.Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр Ард

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сард огцорно

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда ардерн ирэх сард огцорно гэж мэдэгджээ. “Танканд дахиад удаан сууж тэвчихгүй нь” гэж тэрбээр хэлсэн байна.Жасинда Ардерн ирэх сарын 7-ноос өмнө Хөдөлмөрийн намын дар