loader
“САГСААР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧИЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“САГСААР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧИЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд монгол уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг арга хэмжээний нээлтийн үеэр “Хонх” цохин, тоглолтыг эхлүүлсэн бөгөөд арга хэмжээнд 200 гаруй монгол иргэн оролцон төрийн далбаагаа намируулж, үндэсний дээл хувцсаа танилцуулав. Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор уг үзүүлбэрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, “Бэй Аэриагийн Монголчуудын холбоо” хамтран зохион байгуулав.

“Голден Стейт Уориорз” баг Калифорн мужид амьдарч буй ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр “Азийн өв соёлын үдэш” арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Монголчууд ийнхүү өв соёлоо сурталчлан оролцов. Дээрх арга хэмжээний шууд дамжуулалтыг АНУ-ын NBATV сувгаар 2,4 сая хүн үзэж сонирхсон байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ

ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа энэ сарын 28-нд Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив.Итгэмжлэх жуух бичиг барьсны да

Д.Амарбаясгалан: Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ улс орны эдийн засагт голлох байр суурь эзэлдэг тус салбар нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг бүрдүүлж байгааг онцоллоо.