loader
Монголоос 14 жүдоч "Мастерс"-т барилдана

Монголоос 14 жүдоч "Мастерс"-т барилдана

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны оны хамгийн сүүлийн тэмцээн жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлддөг “Мастерс” тэмцээн арванхоёрдугаар сарын 20-22-нд Израилийн Йерусалем хотод болно. 200 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн таван тивийн 59 орны 393 (эр 206, эм 187) тамирчин өрсөлдөнө.

Манай улсаас Израилийн татамид эрэгтэй 9, эмэгтэй 5, нийт 14 жүдоч шилдгүүдийн тулаанд хүч үзэх юм. Харин "Токио-2022" олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн нар өнжинө.

Йерусалемд хүч үзэх Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Цогт-Очир

60 кг: Ё.Басхүү, Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам

63 кг: Б.Ганхайч

Эх сурвалж: MGL SPORT

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"The One" буюу чамд төгс зохицох хүн | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. OOGII

https://youtu.be/KdxG96uSWN0

Францын "PizzaDoor" пиццаны автомат машин Монголд ирлээ

Уг автомат машин 24/7 цагаар ажиллаж, гурав хүрэхгүй минутад халуун пицца бэлэн болгон үйлчилнэ. Эхний ээлжинд дөрвөн газарт байршуулж байгаа бөгөөд цаашдаа 50 болж нэмэгдэх юм байна. Нийт 70 пиццаны

Монгол улс түүхэндээ хамгийн олон буюу 71.1 сая мал тоолууллаа

Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоолжээ. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.Тодруулбал