loader
ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ

ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ

Гурван долоо хоногийн өмнө Оросын домогт дуучин Алла Пугачёва дайныг эсэргүүцсэн үзэл бодлоо цахим хуудсаараа илэрхийлж, улмаар эх орон нь түүнийг “Гадаадын агент” гэж буруутгахад хүргэсэн. Өдгөө 73 настай дуучин Израилд ирсэн байна. 

Тэрээр  “Олон сая шүтэн бишрэгчдийнхээ хайр, дэмжлэгт чин сэтгэлээсээ талархлаа. Та бүхэн үнэнийг худал хуурмагаас ялгаж чадлаа” гэжээ. Инстаграм хаяг дээрх 3.4 сая дагагчдадаа хандан домогт дуучин амар амгаланг хүсэж, үргэлж тэдний төлөө залбирна гэдгээ мөн хуваалцсан байна.

ЗХУ-ын үеэс эхэлсэн дуучны карьер нь 55 жилийн түүхтэй. Түүний нөхөр Максим Галкин сэтгүүлчид болон хүний эрхийн активистүүдтэй нэгдсэн ба энэ есдүгээр сард ОХУ түүнийг хэдийн “Гадаадын агент” гэж нэрлэсэн. 

Хосууд дайн эхлэх үеэс л Израил руу очсон боловч Алла Пугачёва ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михайл Горбачевын оршуулгад оролцохоор эх орондоо ирээд байсан юм. Харин есдүгээр сард нөхрийнхөө талд буюу эх орныхоо явуулж буй үйлдлийг буруушааж, гадаадыг агент гэсэн жагсаалтад нөхрийнхөө зэрэгцээ бичигдэхийг хүссэн билээ. 

Эх сурвалж: THE GUARDIAN

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ.

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АХБ-ны Зүүн Азийн газрын захиралтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран аж