loader
Балбын иргэн дэлхийн хамгийн намхан хүнээр Гиннессийн номонд бүртгэгдлээ

Балбын иргэн дэлхийн хамгийн намхан хүнээр Гиннессийн номонд бүртгэгдлээ

Балбын иргэн Дор Бахадур Хапанги нь Гиннессийн дээд амжилтын номонд хамгийн намхан эрэгтэйгээр гэж бүртгэгдлээ. Тэр 17 нас зургаан сартай ч өндөр нь дөнгөж 73.43 сантиметр. "Хамгийн намхан өсвөр настан”  гэж нэрлэсэн батламж нь түүний цээжээр татаж байгааг Daily Mail сонирхуулав.

Батламжаа авахаар Дор Бахадур Хапанги нийслэл Катманду хотыг зорин очжээ. Ахынх нь ярьснаар Дор Бахадур ердийн хүүхэд байсан ч долоон наснаас өсөлт нь зогсжээ. Гиннессийн номонд бичигдсэн нь түүнийг боловсрол олж авахад туслана гэж ах нь найдаж байна.

Өмнө нь хамгийн намхан өсвөр настан цолыг 65,58 сантиметрийн өндөртэй Хагендра Тапа Магарад эзэмшиж байсан ч насанд хүрээд цолоо алджээ.

Насанд хүрэгчдээс дэлхийн хамгийн намхан эрэгтэйгээр 72.1 см өндөртэй Колумбийн Эдвард Ниньо Эрнандес нэрлэгддэг. Харин хамгийн жижигхэн эмэгтэй нь 62.8 сме өндөртэй энэтхэг бүсгүй Жоти Амга ажээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үнэт цаасны бүртгэлийн шимтгэл буурлаа

Компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар, компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулав.Монголын хөрөнгийн биржийн Төлөөл

Н.Учрал: Би хаягаа шилжүүлээгүйгээс долоон хүүхэдтэй болчихоод байна

Иргэдийн бүртгэлд алдаа гарсантай холбогдуулан Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.Тэрбээр "Хүүхдийн мөнгөний асуудлын тухайд Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашигл

Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын  циркчид “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ

Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадамд Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын циркчид оролцон, “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус