loader
Н.Учрал: Би хаягаа шилжүүлээгүйгээс долоон хүүхэдтэй болчихоод байна

Н.Учрал: Би хаягаа шилжүүлээгүйгээс долоон хүүхэдтэй болчихоод байна

Иргэдийн бүртгэлд алдаа гарсантай холбогдуулан Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хүүхдийн мөнгөний асуудлын тухайд Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Мэдээллийн зөрүүтэй байдал бидэнд маш том саад болж ард иргэдийгээ бухимдууллаа. Үүнд хүлцэл өчиж байна. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Тийм учраас тухайн хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан.

Хаяг шилжүүлэх бол өөрийн биеэр очиж хийлгэдэг. Яагаад гэвэл иргэний зөвшөөрөлгүйгээр хаягийг дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй шүү дээ. Жишээ нь, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байсан. Одоо 26 дугаар хороонд амьдардаг. Би хаягаа шилжүүлээгүйгээс болоод, манай хаяг дээр өмнө нь амьдарч байсан хүний хүүхдүүд нэмэгдээд, би одоо долоон хүүхэдтэй болчхоод байж байна.

Ердийн нэг ажлын өдөр дунджаар E-Mongolia-д 17 мянган хандалт байдаг. Өчигдөр 22.00 цагийн байдлаар нэг агшинд 300 мянган хандалт орж ирсэн. Ердийн ачааллаас 10-15 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia академи шуурхай арга хэмжээ авч, ачааллыг тэнцвэржүүлсэн. Одоо хэвийн горимоор ажиллаж байна. Цаашдаа төрийн мэдээллийн системүүдийн мэдээллийн хоорондын зөрүүтэй байдлыг арилгаж, иргэдэд хүндрэл учруулахгүй, мэдээллийг нь зөвшөөрөлгүйгээр ямар ч тохиолдолд ашиглахгүй байх үүднээс маргааш /2023.01.18/ Засгийн газрын хурлаар Олон нийтийн сүлжээнд Хүний эрхийг хамгаалах хуулийг дагалдуулаад, Татварын тухай хуульд өөрчлөлт оруулна. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр ямар ч тохиолдолд мэдээллийг ашигладаг байх эрх зүйн орчныг баталгаажуулна. Та бүхэн 14 хоногийн хугацаанд Ehalamj, E-Mongolia системээр ороод хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байх юм бол линкний тэмдэг дээр дарж, хүсэлтээ илгээгээрэй. Мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэлт хийж, бүгдээрээ богино хугацаанд мэдээллийн сангийнхаа зөрүүтэй байдлыг арилгаж, хамтарч ажиллахыг иргэддээ уриалж байна" хэмээв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хүлээлгийн өрөө”  подкастын  сонсогчид нь энэ удаа хоёр хөтлөгчтэйгээ хамтран 100 дахь дугаараа бүтээлээ

"Хүлээлгийн өрөө" подкастын 100 дахь дугаар Монголдоо, сонсогчидтойгоо хамт "мэндэллээ"

"Жүжигчин"-ий ур чадварыг мөнгөөр үнэлэх боломжгүй

Монголын кино урлаг хөгжиж байна гэдгийг уран бүтээлчид хэлж буй. Нэг үеэ бодоход хуультай, салбар зөвлөлтэй болсон нь сайшаалтай. Уран бүтээлчдийн шагнал урамшуулал, цалин хөлсийг "үзэмжээр" шийдэж и

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжи